Түлхүүр мэдээ:
- Хил дээрх мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхнаа нэн тэргүүнд вакцинжуулжээ.
- Дараагийн ээлжинд тээврийн салбар, үйлчилгээний болон худалдааныхныг хамруулсан байна.
Бразил эмэгтэй БНХАУ-ын “Синовак” компанийн туршиж буй
Ковид-19 эсрэг вакциныг хийлгэж байна. Эх сурвалж: AFP
Хятад улс долдугаар сараас хойш иргэддээ коронавирусний эсрэг вакцин хийжээ. Өчигдөр тус улсын төв телевизээр Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Жен Зонгвэй ярисан байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төв болох тус хорооны “онцгой нөхцөлөөр ашиглах” вакциныг баталгаажуулсан нь энэ юм.
Вакцинжуулалтыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Хамгийн эхэнд хил дээрх мэргэжилтнүүдийг хамруулжээ. Учир нь, сүүлийн үед тус улсад шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлуудын ихэнх нь гаднаас орж ирсэн тул хамгийн эрсдэлтэйд тооцсон байна. Мөн эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинжуулсан. Түүний дараа тээврийн салбар, олон нийтийн үйлчилгээний салбар, худалдааны салбарыг эрэмбэлжээ.
Гэхдээ үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг хараахан задлаагүй. Тухайлбал, хятадын компаниудын долоон хөтөлбөр вакцин гаргахаар ажиллаж эхэлсэн ч дөрөв сүүлийн шатандаа орсон. Гэвч эдгээрийн чухам алийг нь ашигласан бэ, эсвэл бүгдийг нь ашиглаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна.
Бразил, Индонез улсад “Синовак” компанийн вакциныг туршиж, 20 мянга гаруй иргэн хийлгэсэн нь үр дүнтэй байна. Харин “КанСино биологи” компани ОХУ-ын Батлан хамгаалахын анагаах ухааны академитай хамтран ажиллажээ.
Сүүлийн мэдээгээр “Хятадын үндэсний биотехнологийн групп” нь вакцины туршилтын сүүлчийн үед шилжих зөвшөөрлийг Арабын нэгдсэн Эмират улсад авчээ. Үүнээс гадна Бахрейн, Перу, Морокко, Аргентин улсад аваад байгаа юм. “20 мянга гаруй хүн вакциныг туршилтаар хийсэн нь үр дүнтэй байгаа” гэж группын дарга ярьжээ. Түүнчлэн “СиноВак” компанийн бүтээгдэхүүнийг Бразил, Индонез улсад туршсан. Харин “КанСино Биологи” компани Батлан хамгаалахын анагаах ухааны академитай хамтран ажилласан ба ОХУ-д туршиж байгаа.
Урьд нь “Синофарм” компанийн дарга хоёр-тун вакциныг 1000 юаниар үнэлэх санал оруулж байжээ. Харин Хятадын төрийн удирдлагууд уг үнийг хоёр дахин хямд байх болно гэж мэдэгдлээ. Учир нь, тус улсын төрийн тэргүүн “Вакцин ард түмэнд зориулагдсан учир эрэлт нийлүүлэлтийн зарчмаар бус бодит зардал дээр гарцаагүй зардлыг тусгах нь зүйтэй” гэж сануулж байжээ.
Дэвсгэр мэдээлэл:
Олон улсын хэмжээнд авч үзвэл дөрөвдүгээр сараас хойш Ковид-19-ийн эсрэг вакцин гарган авах 231 хөтөлбөр эхэлсэн. Гэхдээ вакцин гарган авах ажил нь 1-3 дугаар шатыг дамжих ёстой. Наймдугаар сарын байдлаар 26 хөтөлбөр нь клиникийн туршилтад шилжсэн. Үүний зөвхөн 6 нь гуравдугаар шатандаа ороод байгаа юм.
Хятад улс аль болох олон төрлийн вакцин гаргаж авахаар ажиллаж байгаагийн дотор идэвхгүй вакцин, рекомбинант уургийн вакцин, аденовирусний вакцин зэрэг багтаж байна.
Вакцин гаргаж авах нь энгийн үед таван үе шат дамжин 10-15 жил үргэлжилдэг. АНУ-ын Засгийн газрын тооцооллын албаны мэдэгдлээр 2020 оны эцэс гэхэд дуусах төлөвтэй байгаа аж. Үе шатууд нь вакциныг нээх; урьдчилсан клиник туршилт хийх; клиникийн бодит туршилтыг хүн дээр хийх; батлагдсан вакциныг хянах ба үйлдвэрлэхийг зөвшөөрөх; олноор нь үйлдвэрлэж нийлүүлэх юм.