Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Дуучин Б.Бат-Энэрэлийг СТА цол тэмдгээр шагнах хүсэлт энэ сарын 16-нд ирснийг судалж байна. Соёлын яамнаас СТА өгөөгүй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Дуучин Б.Бат-Энэрэлд "Талархал" бие даасан тоглолтынх нь үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг гардуулсан нь олон нийтийг талцуулж, шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор, Б.Бат-Энэрэл "МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад, "Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнаагүй" гэх тайлбарыг өглөө. Тодруулбал, "Соёлын яаманд Номт Анар ХХК-иас Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлт, тодорхойлолтыг энэ сарын 16-ны өдөр ирүүлснийг холбогдох журмын дагуу судалж байна.

Дуучин Б.Бат-Энэрэлийг Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Соёлын яамнаас шагнаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр тоглолт зохион байгуулагчид нь СТА авах хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлжээ. Харин цол тэмдэг нь тоглолтынх нь өмнө гарч амжаагүй тул тоглолт зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон байжээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Баянбулаг суманд ажиллаж байна
 
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.