Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ шагайн хиймэл үе солих мэс заслыг эх орондоо амжилттай нутагшууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Тодруулбал,

ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан, тус тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын мэс заслын баг бүрэлдэхүүн шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.

Тус тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж буй юм.

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовиураар шаналж буй иргэд үйлчлүүлэгчид олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагчид ЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах бичиг баримтыг БҮТ-д бүрдүүлж өгнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагчид ЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах бичиг баримтыг БҮТ-д бүрдүүлж өгнө
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.