ТОДРУУЛГА: “4 хоногийн хугацаанд 48 хүн суррон, скүүтерээс унаж бэртсэн. Дийлэнх нь 10-19 насныхан байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 42 секунд

Илүү амьтай мэт аашилж, автозамаар автомашинууд сүлжин давхих скүүтер, суррон хөлөглөгч залуус сүүлийн жилүүдэд олширсон. Зориулалтын зам талбай байхгүй манай улсад цахилгаан дугуй, скүүтер, мопедын хөлөглөх амар биш. Нэг талдаа түгжрэлд нэмэртэй шийдэл хэдий ч нөгөө талдаа амь нас, эрүүл мэндэд халтай аюултай унаа.

Үүнийг ГССҮТ-ийн тоон мэдээлэл тод гэрчилнэ. Тодруулж хэлбэл, Улсын хэмжээнд 2022-2025 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тоо 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

ГССҮТ: 2022 ОНД 50, 2023 ОНД 305, 2024 ОНД 532, 2025 ОНД 2792 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН

Энэ талаар бид ГССҮТ-өөс тодрууллаа.

-Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтэл хэр их бүртгэгдэж байгаа талаар тоон мэдээллийг өгөөч?

-Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 53, 2025 онд 2792 тохиолдол бүртгэгдсэн бол 4 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 48 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

-Насны ангилалын тухайд?

-Энэ сарын 10-14-нд бүртгэгдсэн 48 тохиолдлын 73 хувь нь буюу 35 эрэгтэй, 27 хувь буюу 13 эмэгтэй байсан. 10-19 насныхан дийлэнх хувийг эзэлж байна.

-Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн оролцож байсан бэ?

-Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг. Мөн явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн тохиолдол ч гардаг. Тодруулж хэлбэл,

  • МОПЕДТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
  • СКҮҮТЕРТЭЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • СУРРОНТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЯВГАН ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.

-Амь насаа алдсан тохиолдол бий юу?

-Байхгүй.

-Ямар гэмтэл зонхилдол вэ?

-Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27 хувь нь толгойн гэмтэл, 25 хувь нь өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь нь бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь нь тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь нь хэвлийн гэмтэл, 6.3 хувь нь мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь нь түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5 хувь нь хамгаалах малгай өмссөн, 87.5 хувь нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
 
АН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын нэг хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
АН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын нэг хоногийн ЗАВСАРЛАГА авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!