ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн шуурхай хүргэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд дроноор хүргэсэн бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж буй юм.

ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө зориулсан байна.

Ташрамд дуулгахад, ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.

АҮЭБЯ: Тооцооллоор бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэхээр байна
АҮЭБЯ: Тооцооллоор бензин литр тутамдаа 900-2000 төгрөгөөр нэмэгдэхээр байна
 
Б.Ган-Очир: Хүчтэй сөрөг хүчин байхгүй бол нийслэл “ХААНТ ЗАСАГЛАЛ“-тай авлигын бүтэц болчихсон байна
Б.Ган-Очир: Хүчтэй сөрөг хүчин байхгүй бол нийслэл “ХААНТ ЗАСАГЛАЛ“-тай авлигын бүтэц болчихсон байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!