Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийн хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар маргааш хэлэлцэхээр болжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал болж, түүний ялаас 2 жилийг хасаж, 10 жил болгон бууруулсан байдаг.

Харин тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан байдаг. Улсын дээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Уг хурал маргааш Улсын дээд шүүхэд товлогджээ.

Н.Баярчимэг: 600 автобуснаас 115 автобусыг хувийн хэвшлийн компаниудад төлбөртэй ашиглуулна. Эргэн төлөлтийг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ
Н.Баярчимэг: 600 автобуснаас 115 автобусыг хувийн хэвшлийн компаниудад төлбөртэй ашиглуулна. Эргэн төлөлтийг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд