Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиод ‘шилэн’ нийтийн бие засах газрыг нээлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 17 секунд

Япон улс нь цэвэрч байдлаараа дэлхийд дээгүүр бичигддэг билээ. Тэр тусмаа нийтийн бие засах газар нь хүртэл хамгийн цэвэрхэнд тооцогддог ч тус улсын иргэд нийтийн бие засах газруудаа харанхуй, бохир, муухай үнэртэй, аймар гэж боддог байна. Энэ буруу ойлголтыг өөрчлөхийн тулд The Nippon Foundation байгууллагаас THE TOKYO TOILET төслийг хэрэгжүүлж Токио хотын Шибуяа дүүрэгт нийтийн 17 бие засах газрыг дахин тохижуулахаар 16 уран бүтээлчийг ажиллуулжээ. Одоогийн байдлаар тус 17 нийтийн бие засах газрын 5 нь албан ёсоор нээлтээ хийгээд байгаа юм. 

Тус 5 нийтийн бие засах газрыг зургийн хамт толилуулж байна:


Нэр -  HIGASHI SANCHOME 

Бүтээлч - Нао Тамура

Оригата буюу японы уламжлалт бэлэг боох аргаас санаа авч тус нийтийн бие засах газрын дизайныг гаргажээ. Байршил нь Хигаши галт тэрэгний буудалд байдаг учраас тус газрыг Хигаши Санчомэ хэмээн нэрлэжээ.


Нэр - EBISU PARK буюу Орчин үеийн Каваяа

Бүтээлч - Масамичи Катаяама 

Эртний Японы модон жорлон болох Каваяа (川厠)-гаас санаа аван 15 хавтангаар нийлүүлэн барьсан уг нийтийн бие засах газрыг 'орчин үеийн каваяа' хэмээн нэрлээд байгаа аж. Гурван өөр замаар ордог энэхүү бие засах газар нь яг л нуугдаж тоглох газар шиг ажээ.


Нэр - EBISU EAST PARK

Бүтээлч - Фүмихико Маки

Цагаан өнгийн тус нийтийн бие засах газар нь өдрийн цагаар нарны буюу байгалийн гэрэл шууд тусах юм. Хүүхдийн 'наймаалж' тоглоомын талбайд орших тус бие засах газрыг ч мөн 'наймаалж' жорлон хэмээн нэрийдэж эхэлжээ.


Нэр - YOYOGI FUKAMACHI MINI PARK болон HARU-NO-OGAWA COMMUNITY PARK

Бүтээлч - Шигэрү Бан

Олон нийтийн соёл, амралтын хүрээлэнд байгуулагдсан тус 2 нийтийн бие засах газар нь хоёул Шибэрү Бангийн бүтээл юм. Ялангуяа соёл, амралтын хүрээлэн дэх нийтийн бие засах газрыг бохир, дотор нь гаж донтон хүлээж байгаа гэх айдсыг зогсоохын тулд уг шилэн бие засах газрыг хийжээ. Тус бие засах газрыг ашиглах гэж буй хүмүүс гаднаас нь харан цэвэрхэн эсэхийг, дотроо хүнтэй эсэхийг шалгаад орж болно гэсэн үг юм. Мөн шөнийн цагаар тус бие засах газрууд гудамжны өнгөлөг гэрэлтүүлгүүд болон ашиглагдах давуу талтай юм.

 

Тус бие засах газарт хүн орон дотроос нь түгжих үед шил нь бүрсийж гаднаас нэвт харагдахаа болих учраас тус газрыг ашиглахад ямар ч хүндрэл учрахгүй юм.

Эх сурвалж: Tokyotoilet.jp

Б.Баттүшиг 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хороонд ажиллана
Б.Баттүшиг 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хороонд ажиллана
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.