УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүдийг танилцуулахад УИХ-ын гишүүн асан Г.Ганболд байсан бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна. Тэрбээр 2020-2024 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан билээ. Мөн өмнө нь Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргаар тус тус ажиллаж байв.
Харин 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшээд ялагдал хүлээсэн юм.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!