ЭЗБХ: ҮСХ-ны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.

Нэр дэвшигчдийн мэдээлэл: Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн байна.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

И.Батхүү

Т.Гарамжүгдэр

А.Даваасүрэн

Г.Золбоо

Д.Мягмарцэрэн

Д.Цолмон

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305, /Лавлах утас: 260749/

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Ж.Галбадрах: Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулахын тулд шинээр хот байгуулах шаардлагатай
Ж.Галбадрах: Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулахын тулд шинээр хот байгуулах шаардлагатай
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!