Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттүшиг 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хороонд ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Азийн олимпийн зөвлөл/АОЗ/-өөс 2030 оны Азийн наадмын сонгон шалгаруулах судалгааны хорооны гишүүдийн нэрсийг зарлалаа.

Уг хороо нь нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг ажиллах юм.

2030 оны Азийн наадмыг зохион байгуулахаар Катарын Доха, Саудын Арабын Рияд хотууд өрсөлдөж байгаа бөгөөд тус хорооны гишүүд нь тухайн хотуудад зочилж наадам зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцан судалж, үнэлгээ өгөх аж.

Азийн наадам нь дэлхийн хамгийн олон тамирчдыг хамардаг спортын арга хэмжээ бөгөөд өнгөрсөн "Жакарта – 2018" Азийн XVIII наадамд 45 улсын 11 мянга гаруй тамирчид 43 спортын 465 төрөлд өрсөлдсөн билээ.

Хорооны дарга:
- Вэй Жи Жон /БНХАУ/ - Азийн олимпийн зөвлөлийн хүндэт Ерөнхийлөгч, Ёс зүйн хорооны дарга

Хорооны гишүүд:
- Рью Сүн Минг /БНСУ/ – ОУОХ-ны гишүүн

- Микаелла Кохуванго /Филиппин/ - АОЗ-ын тамирчдын комиссын гишүүн

- Жиан Хаммам /Ливан/ - Ливаны ҮОХ-ны Ерөнхийлөгч

- Юнүс Попалзаи /Афканистан/ - Афканистаны ҮОХ-ны Ерөнхийлөгч

- Азат Морадов /Туркменистан/ – Туркменистаны ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

- Батболд Баттүшиг /Монгол/ - МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн

- Хуссейн Аль Мусалам /Кувейт/ – АОЗ-ын Ерөнхий захирал

- Азийн олимпийн зөвлөлийн ажлын албаны 2 төлөөлөгч

Эх сурвалж: МҮОХ

АПУ ХК хагас жилийн цэвэр ашгаас 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
АПУ ХК хагас жилийн цэвэр ашгаас 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.