Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: “Шил“ ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар:

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

· Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

ЭЗБХ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
ЭЗБХ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
 
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.