NTV телевизийн "Лхагвын тойм" хөтөлбөрийн зочин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Таны хувьд Хуульзүй дотоод хэргийн яаманд олон жил ажилласан. Мөн яамны Төрийн нарийн бичгээр даргаар ажиллаж байсан хүний хувьд нийслэл рүү шилжиж ажиллахад хүндрэл бэрхшээл байна уу?
-Мэдээж ялгаатай олон зүйл байна, нуух зүйл биш. Хуульзүйн яамны хувьд хууль боловсруулах чиглэлд Засгийн газрын боловсруулж буй гол төлөвлөгөөнүүдийг боловсруулж ирсэн. Мэдээж үүн дээр хот нийтийн аж ахуйн асуудал нэлээн бий. Өнөөдөр утаа, түгжрэл, бохирдол зэрэг Улаанбаатар хотод үүсээд байгаа энэ асуудлууд иргэдийг маш их бухимдуулсан, эргээд эдийн засгийн боломжийг алдагдуулсан олон асуудалтай нүүр тулж байна. Гэхдээ нэг асуудал нь аливаа хот нийтийн аж ахйн зүйл ажиллагааг зохион байгуулахад зөв хууль эрхзүйн орчин шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Мэдээж Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн баталж, гурав дахь жилдээ хэрэгжиж байна.
Саяхан Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах тухай хуулийг баталж хэрэгжилтийг нь хангуулахаар ажиллаж байна. Энэ хуулийн зорилго, Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын үр дагаварын шалтгаан болсон хот төлөвлөлт гэдэг зүйлийг шийдэх юм.
Хуульч хүний асуудал, хууль боловсруулах асуудал хүнийг судлах л ажил байдаг. Хууль боловсруулах чиглэлийн хүн өдөр тутмын амьдралыг ойлгодог, дата уншдаг болов уу. Тиймээс нийслэл рүү шилжихэд дөхөм байгаа. Гэхдээ мэдээж бүх зүйлийг мэдэхгүй ч мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, олон нийтэд ойлгуулж байна.
-Хоёр долоо хоногийн өмнө хууль батлагдсан. Автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллын дэд бүтцийг шийдэх нэртэй энэ хуулийн тухайд яригдаж байсан нэг заалт нь бүсчилсэн байдлаар татвар тогтоох. Үүнийг яагаад татаж авав?
-Бид татаж авахаас илүү УИХ-д ажлын хэсгээс шийдвэр гарсан. Энэ хүрээнд асуудал шийдэгдлээ гэж ойлгож байгаа. Үүнийг шууд хэрэгжүүлэх зүйл байгаагүй. Улс төр хийх хүмүүсийн явган яриа ч байлаа. Уг нь бид бүсчилсэн татвартай холбогдуулан дөрвөн хэсэгт авто зогсоол барих гэж байсан. Одоо Бага тойрууд бүх төрийн байгууллага, соёлын байгууллага, худалдаа, боловсролын бүх байгууллага төвлөрч байна. Үүн дээр аль болох нийтийн тээвэр хэрэглэх хөшүүрэг оруулж ирэх гэж байсан юм.
-Мөн газар чөлөөлөлтөд орж буй иргэдийн 65 орчим хувь дэмжсэн нөхцөлд үлдсэн 35 хувьд олонхын шийдвэр дагах хэрэгтэй болж байгаа. Гэтэл энэ нь хувь хүний өмчтэй байх, сонгох эрхэд халдаж байгаа юм биш үү. Жишээ нь, би Заавал байшинд амьдармааргүй байна. Хуульч хүний хувьд та хэрхэн харж байна?
-Бид хүний эрхэнд шууд халдаж буй асуудал биш. Хаус хороололд амьдрах эрх нь танд байгаа. Мэргэжлийн хөрөнгийн үнэлгээгээр газрыг нь тодорхойлж, тохирсон нөхөн олговор олгох юм. Энэ нь мөнгө эсвэл орон сууц байж болно. Үгүй бол тухайн байршилд нь амьдаръя гэвэл түрээсийн орон сууцанд түр амьдрах боломжтой. Төслийн хугацааг 24 сар гэж тооцож байгаа.
-Хууль арванхоёрдугаар сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагасан захиргааны шийдлүүдийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Хууль эрхзүйн ерөнхий орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд үе шаттай шийдвэр гаргана. Гэхдээ өвлийн цагийг ашиглаж Сэлбэ дэд төвийг чөлөөлөх ажлын төлөвлөгөө гаргаад байна.
-Нийслэлийнхнийг бухимдуулсан нэг асуудал нь хотын даргын гэнэтийн шийдвэр байлаа. Өнгөрсөн ням гарагт автомашиныг тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалт, мөн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх зэрэг тодорхой шийдвэр байлаа. Өөр гарц шийдэл байгаагүй юу?
-Он гарснаас хойш Улаанбаатар хот нийт 20 удаа тэг зогссон байна. Түгжрэлийн урт 82.9 километр үргэлжлэх байдалтай байгаа юм. Улмаар түгжрэлээс болж иргэд нийгэм эдийн засгийн маш их боломжуудыг алдаж байна. Тиймээс тодорхой хэмжээний арга хэмжээ авах үүднээс шийдвэр гаргасан. Цаг хугацааны хувьд бид нэлээн тулгуу байсныг хүлээн зөвшөөрч байна. Цаашид урьдчилж шийдвэр гаргах тухайд цаг хугацааны хувьд цаашид төлөвлөхөөс өөр аргагүй.
Ер нь Улаанбаатар хотын иргэд бүтэн нэг жилийн 12 сарын бүтэн нэг сарыг нь зам дээр өнгөрүүлж байгаа. Түгжрэлээс шалтгаалсан олон асуудал байгаа учраас зарим захиргааны болон эдийн засгийн хөшүүргийг хэрэглэхээс өөр арга байхгүй.
Үүнийг тойрч яривал маш их асуудал бий. Түгжрэл бол замдаа биш цэвэр хот төлөвлөлтийн алдаа. Жишээ нь, 90 мянган хүүхэд өглөө бүр хувийн унаагаар эцэг эхээрээ хүргүүлж байна. Сургууль, цэцэрлэг байгаа хэсэг нь Бага тойруу. Үүнийг дагаж түгжрэл үүсч, хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигддөг. Зэрэгцээд маш олон зүйл өрнөөд байна.
-Улаанбаатар хот дэлхийн хүйтэн хотуудын нэг. Яагаад заавал онлайнаар хичээллэх шийдвэр гаргав?
- Өвлийн хот гэдгийг бид ойлгож байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд таарсан энэ арга хэмжээг авахгүй бол иргэд шатахуун олдохгүй гэж бухимдаж байна. Хотынхон маш их цагийг зам дээр өнгөрүүлж байна. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан халтиргаа гулгаа ихэссэн. Иргэд давс бодисоо цац гэж хэлж байгаа ч түгжрэлд давс цацах боломжгүй байна. Шөнө цацсан ч үр дүнгүй. Учир нь нарны гэрлээр урвалд ордог. Гэтэл хайлж байгаа цасыг хамж авах боломжгүй. Ингээд шөнөдөө хөлдөж улам хөдөлгөөний эрч буурч байна. Энэ мэтчилэн асуудал байгаа учраас арга хэмжээ авахгүй бол арванхоёрдугаар сарын сүүлчээс хөдөлгөөний эрчим нэлээн буурч удааширч тэг зогсолт руу орох тохиолдол хэрэгтэй.
-Гэхдээ дугаарын хязгаарлалт арав дахь жилдээ хэрэгжиж байна. Сүүлийн хоёр жил улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах боллоо. Тэгэхээр энэ нь эцсийн шийдэл мөн үү?
-Эцсийн шийдэл биш. Богино хугацаанд авах арга хэмжээний нэг. Эцсийн том шийдэл нь хот төлөвлөлт. Үүнийг зөв болгохын тулд дэд бүтцийн хүртээмжийн ауудал яригдна. Дулаан цахилгаанаа нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх анхан шатны үйлчилгээ ойр орчимд нь байх ёстой. Ингэж түгжрэл буурна.
Нийслэлд анх удаа улсын төсвөөс 100 орчим тэрбум төгрөгийг сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгалаа. Цаашид сургууль цэцрлэгийн хүртээмжгүй байдлыг халъя. Жишээ нь, Алтай хотхоны ойролцоо нь механик инженерийн сургууль бий. Манай номер-1 гацааг үүсгэдэг шалтгаан нь. Өөрөөр хэлбэл, энэ уулзвар хотын төвийн Энхтайвны уулзварыг гацаах суурь нь болж байна. Учир нь, Алтай хотхон 12 мянган оршин суугчтай ч сургуульгүй. Энд амьдарч байгаа сургуулийн насны хүүхдүүдм хотын төв рүү зорчиж байна. Дийлэнх нь 73 дугаар сургуульд сурдаг. иймээс бид Алтай хотхоны холбогдох хүмүүстэй уулзаж газрыг нь чөлөөлж ирэх жил сургууль барих ажлыг эхлүүлнэ.
Таны хэлж байгаагаар тэгш, сондгойгоор хязгаарлах шийдвэр тодорхой хэмжээнд хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, үр дүн нь харагдаж байгаа байх. Гэсэн ч замын хөдөлгөөнд ээлжилж оролцох нь илүү бүтээмжтэй. Хязгаарлалтад цэнхэр дугаартай төрийн байгууллагуудын машин ч хамрагдсан.
Харин түгээлтийн байгууллага, түргэн тусламж, онцгой байдал, хэвлэл мэдээлэл зэрэг онцгой байгууллагын автомашин ердийн журмаар хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ мэтчилэн олон арга хэмжээг богино, дунд хугацаанд авч хэрэгжүүлж түгжрэлийг шийднэ.
Мэдээж хот төлөвлөлтийн дараагийн асуудал нь нийтийн тээврийн менежжментийн асуудал.
Иргэд автобусанд суухын тулд 2-3 километр алхах шаардлагатай болж байгаа нь хүн өрхийн орлого дээрээ зарлага нэмж машин авахаас өөр аргагүй болж байна. Энэ нөхцөл байдлуудыг бид шийдэж гэр хорооллын хэсгүүдэд богино холбоос замуудад дунд оврын 50 автобус гаргахаар төлөвлөж байна.
-Дугаарын хязгаарлалттай холбогдуулан ярихад таны хэлсэнчлэн түгжрэлийг шийдэх урт хугацааг судлах шаардлагагүй гэж харж байгаа юм байна. Ойрын хугацаанд судалгаа гарав уу. Мөн цаг уурын байгууллагын мэдээлж байгаагаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Тэгэхээр хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх вэ?
- Захиргааны акт дүрэм журам нь мэргэжлийн байгууллагын дүрэм журмыг харгалзаж гаргана. Ер нь энэ шийдвэрүүдийг тодорхой хэмжээнд үргэлжлүүлэх нь зохимжтой биш. Ер нь Улаанбаатар хотын цаашдын асуудалд тэгш, сондгой ч юм уу, машины дугаарын хязгаарлалтыг аль болох нийтийн тээврийн менежмент, хот төлөвлөлтийн алдааг засч чадвал бид болино гэх бодолтой байгаа.
Өнөөдөр 80 мянган автомашин зорчих даацтай хотод 722 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Жил бүр 50 мянган автомашин бүртгэгдэж байна. Ийм нөхцөл байдалд механик арга хэмжээ авахаас өөр аргагүй.
Нийтээрээ хохирох уу, ээлжлээд боломжуудаа эдлэх үү гэх сонголтыг л бид зохицуулж байна. Энэ бол тийм сайн зүйл биш. Аль болох дугаарын хязгаарлалт, тэгш, сондгой хуваарилалтыг хоёр жилээс хэтрүүлэхгүй зогсоох ёстой. Ирэх жилээс нийтийн тээврийн менежмент маршрут төлөвлөлтийг зөв хийж хэд хэдэн замын өргөтгөл, уулзваруудын нэвтрэх чадварыг зөв хийвэл хязгаарлалтыг цуцлах ёстой гэж боддог. Нэг судалгаа бий, нэг өрхөд ногдох машины тоо нэмэгдэж байна. Тухайн үед 10 жилийн өмнө 5 хүнд нэг машин байсан бол одоо үндсэндээ 3 хүний дунд нэг машин гэх байдал руу ойртож байна. Үүний цаана боломжтой хэсэг нь 2-3 машин гэр бүлдээ авсан байгаа юм. Тэгэхээр энэ арга хэмжээнүүд автомашины өсөлтийг механикаар өдөөгөөд байж магадгүй. Иймд бид маш олон жил үргэлжлэх биш түүх болж үлдэх байдал руу зөв зохион байгуулалт руу шилжих ёстой болохоос биш бидний амьдралын хэв маяг байж болохгүй.
-Бусад улсын жишээг харахад хотод тухайн иргэн эдийн засгийн хэмжээгээрээ амьдарч байна. Замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй байх уу, аль бүсэд амьдрах вэ гэдгийг эдийн засгийн чадамжаас шийддэг. Энэ шийдэл рүү ер нь ороосой гэж хувьдаа боддог. Жил орчим үлдэв үү, Нямбаатар дарга дахин тэгш сондгой байдлыг хэрэглэх үү?
-Аливааг сэтгэл хөдлөлөөр ярихад амархан. Гэхдээ би үнэнтэй, бодит байдалтай эвлэрч амьдрахаас өөр аргагүй. Улс төрийн хийрхэлээс болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Эрчим хүч, хотыг дагасан тэлэлт нь Улаанбаатар хот соронз шиг иргэдийг татаж байна. Ажлын байр, сургууль, эдийн засгийн боломжоос хамаарч хот руу нүүдэллэж байна. Энэ нөхцөл байдлыг мэдэж байсан бол тодорхой хэмжээний хот төлөвлөлтийн алдааг гаргахгүй байх ёстой байсан. Үүнийг дагасан төлөвлөлтүүд хийх ёстой байсан.
Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2.5-3 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс одоо л метротой болохгүй бол бид оройтно.
Одоогийн нөхцөл байдлыг 10 жилийн өмнө судалгаанууд бэлэн гаргарж сануулсаар байсан. 2024 он гэхэд тэг зогсолт руу орох нь гэх зүйлийг Японы Жайка байгууллагаас гаргасан ч бид арга хэмжээ аваагүй. Бидэнд асуудал байна, хот төлөвлөлтийн алдааг өнчин байгууллага барих, гэр хорооллыг дахин төлөвлөх нэрийдлээр хувийн хэвшилд найдаж орхисон. Одоо Натурын шавсан байдал, Яармагийн багширсан байдалд хүрсэн. Одоо Ногоон нуур луу үргэлжлэх гэж байна. Үүнийг алдахгүйн тулд бид Ногоон нуурыг эргэж харахаар саармагжуулж байна.
Ирэх жилээс Сэлбэ дэд төвийн 158 мянган айлын орон сууцны эхний ээлжийн 12 мянган айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ. Энэ бүх зүйлийг зөв эхлүүлэхгүй бол засах шийдвэрүүд нь улам гашуун байна. Улам их өртөгтэй байна.
Энд ер нь дээд цэгийн уур бухимдлыг төрүүлнэ. Асуудлыг байгаагаар нь хэлж, шийдэхээс өөр арга байхгүй. Гоё байна гэж худлаа ярихгүй.
-Нэг сонирхолтой асуудал байна, тэгш сондогой хуваарилалтын хөдөлгөөн зохицуулалт сар үргэлжиллээ. Гэтэл иргэн автомашинаа хагас сар хэрэглэсэнгүй. Үүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал яригдах уу. Хөдөлгөөнд оролцохгүй ч адилхан татвар төлөх үү?
-Таны асуулт логикийн хувьд зөв боловч шуудхан хэлэхэд татварын хөнгөлөлт байхгүй. Таны хэлснээр хотод амьдрах нь өртөг өндөр. Манай Улаанбаатар хот дэндүү бага өртөгтэй. Орон сууцны хэрэглэгчид 1 литр усыг 1 төгрөг 70 мөнгөөр авч байгаа. Литр ус хэрэглэгчдэд очиход 20 төгрөгийн өртөгтэй очдог. Энэ зардлыг төр дааж байгаа. Энэ нь өөрөө хямд байгаа учраас Улаанбаатар хот иргэдийг соронз мэт татаж байна. Энд суурь дэд бүтцүүд нь байна. Бүгд л хотод төвлөрч байна.
-Саяхны шийдвэр гаргахад хохирсон иргэд нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа, хяналтад байдаг, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй , ахмад настнууд байлаа. Энэ асуудлыг яаж шийдэхээр байна?
-Юмыг займчуулж байгаа юм биш. Бидний алдаа байгаа. Анхан шатны үйлчилгээг хэрэгжүүлэх бодлого менежментийг эргэж харахаас өөр аргагүй. Би хэлэхэд өрхийн эмнэлэгтэй холбоотой. Өрхийн эмнэлэгт ойр зуурын тариа л хийдгээс биш хоёрдугаар шатны эмнэлгийн үйлчилгээ байхгүй. Тиймээс төвлөрлийг бий болгож чадахгүй учраас үйлчилгээ ахидаггүй. Хороо бүрийг дагаж өрхийн эмнэлэг, Засаг дарга байх ёстой гэх зүйлээс татгалзаж хороодын дунд эмнэлэг барьж үйлчлүүлэх ёстой. Хорооноос үйлчигээ авч чадахгүй байгаа учраас төвийн эмнэлэг рүү л төвлөрдөг. Гэтэл тэнд хороо бүрт байгаа өрхийн эмнэлгүүд чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй төрийн мөнгийг сордог. Цахимжихын хэрээр хороог нэгтгэж жижиг дүүрэг болгохоор төлөвлөж байна.
-Зөвхөн дугаарын хязгаарлалтаар зогсохгүй нийслэлийнхний өмнө тулгамдсан асуудал нийтийн тээвэр боллоо. Парк шинэчлэлтийг 10 гаруй жилийн дараа хийх гэж байгаад бүтэлгүйтлээ, сайд, дарга нар нь огцорлоо. Ногоон автобустай холбоотйо асуудал аль шатанд явж байна?
-Сэтгүүлчид Засаг даргаас асуудаг. Надаас ч асуудаг. Энэ асуудлыг хуулийн байгууллагаас асуух нь зөв. Өнөөдөр би Хуульзүй дотоод хэргийн яаманд биш нийслэл дээр ажиллаж байна. Тиймээс нийслэл өөрийнхөө учирсан хохирлыг барагдуулах чиглэлд оролцож байна. Хууль зөрчсөн үйлдлүүдэд тэр хүмүүс нь хариуцлага хүлээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийнхний хувьд татвар төлөгчдийн шилжүүлсэн мөнгийг яаж шилжүүлэх вэ гэх шатанд ажиллаж байна. Тэнүүн Огоо ХХК-ийн үнэлгээг хийлгэхэд нийтийн тээврийн зориулалттай автобааз, гараашууд байгаа. Шинэ автобус орж ирэхэд эдгээр нь хэрэгтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгүүдийг нь авч болох ч ногоон автобус авахгүй. Зах зээлийн зарчмаар явж байсан нийтийн тээврийг 2014 онд зогсоож машин цаг руу шилжүүлж алдарт смарт карт руу шилжүүлсэн. Ингэж хэрэглэгчдээс мөнгө авч байсан нийтийн тээврүүд татаасанд төвлөрч, үүнээс болж автобусны орлого унасаар ирсэн. Татаас нь нэмэгдэхийн хэрээр картаа уншуулахаас уншуулдаггүй нь ч их байдаг. Ингээд жолооч нар нь бэлэн мөнгө шууд авдаг Дэмбээ нэртэй болсон. 2009 онд авсан автобуснуудыг орон нутаг, төрд бүртгүүлээгүй, хувьд авснаас болж шүүх дээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдэх жишээний. Тиймээс бид шинэ автобусуудыг авъя гэж байгаа бол өмнөх өр төлбөрүүдээ гүйцээх, төлөх шаардлагыг автобус компаниудад тавьж байгаа. Хоёрдугаарт, орж ирэх автобусуудыг дахин үнэгүй хуваарилж авах юм ярьж байгаа байхгүй юу. Ийм зүйл байхгүй гэдгийг хэлж байна.
-Парк шинэчлэлт дахин гацах вий?
Нийтийн тээврийн сан байгуулж шинэ автобусуудыг түрээсээр ашиглуулж сангийн мөнгөөр ирэх жил ч бас автобус авч жил бүр тогтмол парк шинэчлэлт хийнэ. Үгүй бол 10 жилд нэг удаа парк шинэчлэлт хийх гэж зовж байна шүү дээ. Бүгд л орооцолдож унаж байна, автобус шатаж байна. Эцсийн дүнд иргэд хохирч байна. Бүтээмж байхгүй, олох ёстой орлого байхгүй. Эрүүл мэндээрээ хохирч байна.
Гэхдээ нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг автобус оруулж ирснээр шийдэхгүй. Маршрут чиглэлийг зөв болгох хүртээмжтэй болгох тал дээр анхаарна.
Босоо чиглэлийн буюу Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Энхтайвны өргөн чөлөөгөөс Наадамчдын өргө чөлөө буюу Зунжингаас 5 шар офицер нисэхийн тойрог хүртэл гол магистрал өргөн чөлөөнүүдэд 3 минут тутамд автобус явах, оргил цагуудад хос автобус явах байдлаар төлөвлөлтүүд хийж байна. Дамжин суух бололцоог бүрдүүлнэ. Мөн автобусны буудлуудыг шинэчлэх ёстой. Битүү буудал барих тухай Францын талд хүсэлт тавихад хоёр жил судалж байна гэх хариу өгсөнд бухимдалтай байгаа. Автобусын буудлуудыг гаднын хөрөнгө оруулалттай компаниуд хариуцдаг.
-Ногоон автобусны тендерт хууль зөрчсөн асуудал гарсан байсан уу. Хуульч хүний хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байна. Хэргийн материалтай танилцаагүй, оролцоогүй тул хэлэх боломжгүй. Гэхдээ тодорхой түвшинд Засгийн газарас нийслэлийн асуудалд анхаарч хөрөнгө тавьсан. Хэрэгжилтэд алдаа гаргасан нь үнэнн. Хяналт тавих ёстой байсан удирдах албан тушаалтнууд дунд шатны албан тушаалтнуудад найдсан. Мэдээж энэ багийн ажиллагаа. Бүгдийг дарга хмэдэхгүй. Автобус нийтийн тээврийн асуудалд тодорхой хэмжээний эрх ашиг нь хэтэрсэн автобусны лобби, хууль бус схем байсан нь өнгөрсөн жилүүдэд харагдаж байна.
Хуучин автбоусуудыг дахиж үйлдвэрт оруулсан. Ийм зүйл болсон нь байгаа. Зөвхөн энэ удаа ч биш, автобус компаниудын оруулж ирсэн автобусууд ийм л юм билээ.
Ер нь нийтийн тээврийн насжилт 7.8 жил рүү дөхөж байгаа. Энэ нь сүүлийн гурван жилийн хийссэн ажлын үр дүн юм билээ. Ер нь автобусуудын насжилт 10-аас дээш маш хүнд болж өдөр бүр л шатаж байна. Дахин нэг автоус шатлаа, хайран л байна. Азаар хүний амь эрсдээгүй. Аливаа улсын нийтийн тээвэрт 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийг ашиглуулдаггүй. Автобус, таксины хувьд мөн адил. ХҮний амь настай холбоотой. Үйлдвэрлэгч нарч нэр хүндээ бодож зөвшөөрдөггүй. Зарим улс оронд автобус нь 10 жил өнгөрсний дараа буцаан авч устгалд оруулдаг. Гэтэл манайд өнөөдөр 12 жилийн насжилттай автбоусууд байна. Парк шинэчлэлтээ хийж чадахгүй, хийе гэхэд асуудал үүслээ. Одоо тендер сонгон шалгаруулалт явж байгаа учраас арванхоёрдугаар сараас эхний саарал автобус орж ирнэ. Тэгээд инээдтэй юм, Ардын нам гэхээр улаан, Ардчилсан нам гэхээр цэнхэр гэдэг ийм жижиг зүйлээр хүртэл стандарт тогтоодгоо болих ёстой. Уг нь Нийтийн тээвэрт автобусны өнгө тод байх нь зөв. Гэхдээ бид саарал брэнд болсон өнгөөр нь авч байгаа.
-Шинэ автобустай холбогдуулан асуухад хэр их хөрөнгө зарцуулж байна. Ойрын хугацаанд автобусны асуудал шийдэгдэх вэ?
-Нэг автобусны өртөг 270 орчим сая төгрөг. Энэ нь бидний дансанд байсаэн 184 тэрбум төгрөгийг зарцуулж 600 автобус орж ирсэн. Үйлдвэрлэгчдэд хяналт тавжь байна. Замын-Үүдэд хяналт тавьж Улаанбаатарт оруулж ирсний дараа хяналт тавина.
-Улаан автобусанд хамт тендерт орсон компани нь маргаан үүсгэсэн юм билээ?
-Үеийн үед тендер худалдан авалтыг ил тод байгаагүйгээс асуудал үүсч байгаа юм билээ. Ер нь орж ирсэн автобусуудын арлын дугаарыг засдаг асуудал байна.
-Өвлийн хот гэж ямар агуулгыг яриад байна?
-Иргэдэд ойлгомжтой байдлаар хэлсэн үг хэллэг. Цас их унадаг хотуудад автозам, явган хүний зам дээр тень тавьдаг. Ийм байдал руу бид шилжих ёстой. Үнэнийг хэлэхэд явган хүн алхах боломжгүй л байгаа. Тиймээс бид ажлыг шууд хэрэгжүүлэхээр өвөл зам тавьж байна. 32-ын тойргоос боржин чулууг шатааж барзгар технологиор гаргаж байгаа нь хальтрахгүй байгаа юм. Хүнээ бодсон ажил хийхгүй бол болохгүй нь. Төлөвлөдөггүй, үүний цаана хүнээ бодохгүй байна. Цаашлаад 214 Засаг даргыг 50 хүртэл буурулах ёстой.
-Улаанбаатарчууд хэзээ метротой болох вэ?
-2028-2029 онд метротой болно. Ирэх хавар тендер зарлана. 10-12 мянган хүн зорчих боломжтой метро барих боломжтой. Мөн тойрог уртын замын бүтээн байгуулалтын ажил хавраас эхэлнэ. Хотын ажил өргөс авсан юм шиг, бид шидтэн шиг нэг дор шийдэж чадахгүй.