Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож буй. Энэ үеэр Шинжээч, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын хүчин чадлын 10 хувийг ашиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Тодруулбал,
- Б.Энхбаяр: Төмөр зам маань баригдчихлаа. Одоо ачаа тээвэрлэж байгаа юу
- Шинжээч: Одоо 1.5 сая тонн ачаа тээвэрлэж хүчин чадлынхаа 10 ХУВИЙГ АШИГЛАЖ байна
- Б.Энхбаяр: Хэдэн төгрөгөөр барьчихав
- Шинжээч: 1 их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилттэй