Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар жолоо барьж яваад ОНХОЛДЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороололын шатахуун түгээх станцаас хойшоо явах далангийн замд машин унасан байна гэх дуудлага, мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 16-ны 04:21 цагт хүлээн авч, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Тодруулбал “Lexus HS250h” автомашины жолооч Б нь “0.88” хувийн согтолттой автомашин жолоодож яваад зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байх бөгөөд өөрт нь учирсан ноцтой гэмтэл байхгүй аж.

Дээрх жолоочийн зам маршрутыг тогтооход тус дүүргийн 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудлаас осол болсон газар хүртэл 3 км тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар байнга сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хариуцлага тооцож байгаа боловч энэ мэт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тасрахгүй, улмаар өөрт болон бусдад аюултай нөхцөл байдал үүсгэж байгааг анхаарч, эрхэм жолооч Та согтуу битгий хэл эрүүл явахад хүндрэлтэй байгаа энэ үед хууль, журам, ёс зүйгээ чанд сахиж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж зорчихыг дахин дахин зөвлөж байна.

ЦЕГ

Он дуустал автомашинуудыг тэгш, сондгой дугаараар автозамын хөдөлгөөнд оролцуулна
Он дуустал автомашинуудыг тэгш, сондгой дугаараар автозамын хөдөлгөөнд оролцуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц