“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Архангай аймагт ажиллаж байгаа Соёлын дэд сайд М.Батбаярыг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Соёлын дэд сайд М.Батбаяр Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хүн амынхаа соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон Засаг даргын Тамгын газрынханд талархал илэрхийлж, Соёлын сэргэлт аяны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Соёлын сэргэлт-2023” арга хэмжээгээр бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ёс уламжлал, соёлын үнэт өвөө хамгаалах, эв нэгдлээ хамгаалах зорилготой. Архангай нутаг олон төрт улсын түүхийг агуулсан төв азийн түүх соёлын голомт, түүхийн цогцолбор газар болон хөгжүүлэх утгаараа соёлын сэргэлтийг эхлүүлж байна. Энэ арга хэмжээнд иргэн хүн бүр чухал нөлөөтэй цаашдаа соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох боломжтой. Түүнчлэн орон нутагт ажиллаж байгаа ажилчдыг чадавхжуулах, соёл, түүхээ таниулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн Улсын филармони, Морин хуурын чуулгын тоглолтыг “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Архангай аймагт үзүүлэхээр зорьж байна. Энэхүү соёлын сэргэлт аяны хүрээнд хүмүүс бие биенээсээ суралцах, соёл урлагын салбарт ажиллагсдыг сонсох зорилготой. Түүнчлэн Архангай аймгийн Хөгжимт драмын театрын шинэ барилгад онцгой анхаарч байна” гэв.
Харин Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг сумдад сайжруулах хэрэгцээтэй байгааг онцлов. Мөн Архангай аймгийн 100 жилийн ойд зориулан арга хэмжээ болон тохижилтын ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн ОНХС-аар ирэх онд хийгдэх төслүүдэд санал авч байна. Соёлын өвүүдээ сэргээж найман суманд шинэ соёлын төвтэй болсон. Таван сумын соёлын төвд их засвар хийсэн. Одоо хоёр суманд соёлын төвийн засварлалтыг хийхээр төлөвлөж байгааг хэлж сумдын соёлын төвүүдэд урсгал засвар хийснээр үйл ажиллагаагаа тогтмол явуулахад боломжтой болсныг онцлов. Мөн соёлын аялал жуулчлалын хүрээнд нүүдлийн соёлыг харуулсан аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж энэ хүрээнд Чулуут суманд сарлагын музей байгуулахаар ажиллаж байгаа талаар хэллээ.