Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин Төв аймгийн удирдлагуудтай уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Соёлын сайд Ч.Номин өчигдөр Төв аймагт болсон “Соёлын сэргэлт” аяны нээлтэд оролцох үеэрээ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин “Соёлын сэргэлт” аяныг Төв аймагт амжилттай зохион байгуулахад Засаг даргын Тамгын газар бүхий л талаар дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Тухайлбал, Монгол Улсын Соёлын яам нь Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын яамны стратеги төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэхдээ тухайн бүс нутгийн соёлын онцлогтой нийцүүлж байгаагаа хэлсэн юм. Улмаар Төв аймаг нь суурин газар, төв зах зээлээ бараадан нүүдэллэн суурьшсан олон угсаатны бүлгүүдийн соёлын өв холилдон оршиж, соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, илэрхийллээр баялаг тул Зуунмод суманд Үндэсний археологи, угсаатны зүйн музей, лабораторийг барьж байгаа талаар хэлж, аймгийн удирдлагуудыг бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгахад анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн тухайн аймагтаа үйл ажиллагаа явуулдаг Соёл урлагийн газарт дэмжлэг үзүүлж байхыг хүсээд аймгийн соёлын бүтээн байгуулалтуудыг бүрэн ашиглалттай байхад Соёлын яам анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд, Соёлын сайд Ч.Номин Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэхэд Соёлын яам нь соёлын арга хэмжээгээр бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Соёлын сайд уулзалтын дараа Аймгийн удирдлагуудын хамт аймгийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Д.Ганбат: 21 аймаг 330 сум болж жижиглэснээс болж хүн нь ч цус ойртож, мал нь ч давжаарсан бүтэцтэйгээр 70, 80 жил явлаа
Д.Ганбат: 21 аймаг 330 сум болж жижиглэснээс болж хүн нь ч цус ойртож, мал нь ч давжаарсан бүтэцтэйгээр 70, 80 жил явлаа
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.