Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үзэгчдэд танин мэдэхүйн мэдлэг олгох “Zangia tv” байгуулагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

"Зангиа портал" ХХК-ийн “Зангиа TV” шинэ төсөл 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн олон төрлийн танин мэдэхүйн контентоор дамжуулан олон нийтэд бодитой эх сурвалж бүхий танин мэдэхүйн мэдлэг олгох, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг тэлэх зорилгоор байгуулагдсан байна.

“Зангиа TV”-ийн бэлтгэн хүргэх контентууд нь өдөр бүр Youtube суваг болон TenGer телевизээр та бүхэнд хүрэх ба танин мэдэхүйн сонирхолтой нэвтрүүлэг үзээд, хоорондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг уг төслийн багаас хүсэж буй аж.

Ташрамд дуулгахад, үүсгэн байгуулагч Г.Занданхүү нь өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн,

  • “Монголын түүх”
  • “Хорвоогийн элдэв сонин”
  • “Амьтдын ертөнц”
  • “Археологийн нууцаас”
  • “Ертөнц хэрхэн ажилладаг вэ?”
  • “Философи ба хүн төрөлхтний түүх”
  • “Киноны цаана”
  • “Бидний араншин” зэрэг сэдвүүдийн дагуу бусад хөтлөгчдийн хамтаар контентуудыг бүтээх аж.

Түүнчлэн хүүхэд залууст эх орноо хайрлах, эх орноороо бахархах бахархлыг танин мэдэхүйн сонирхолтой контентуудаар дамжуулан төрүүлэхээр ажиллаж буй гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90900525 дугаарын утас, enushnebula@gmail.com имэйл хаяг, Zangia TV фэйсбүүк хуудсаас авах боломжтой ба ЭНД дарж youtube хаяг руу хандах боломжтой бол ЭНД дарж facebook хаяг руу нэвтрэх боломжтой.

Zangia.mn нь Монголын ажлын байрны үндсэн платформ ба Zangia TV-г нээснээрээ соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол үнэгүй түгээх ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байгаа ба Zangia.mn-ий харьяа Zangia Academy нь Монголын хамгийн үнэгүй сургалтын платформ бол Zangia Audio нь 350 гаруй үнэгүй ном багтаасан Монголын хамгийн том аудио номын сан юм.

Д.Оюундэлгэр: “Ачааны агаарын хөлгийг зорчигчдын зориулалтаар ашигласан” гэдэг бол ташаа мэдээлэл
Д.Оюундэлгэр: “Ачааны агаарын хөлгийг зорчигчдын зориулалтаар ашигласан” гэдэг бол ташаа мэдээлэл
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.