Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын хамт олон У.Шекспирийн зохиол "Гамлет" төслийг санаачлан харааны бэрхшээлтэй иргэддээ зориулан дууны нэмэлт тайлбар, эффект ашиглан 2023 оны 12-р сарын 3-ны өдөр 18.00 цагаас Улсын хүүхэлдэйн театрт үнэ төлбөргүй нээлттэй сургалт, уншлага, тоглолт зохион байгуулахаар болсон байна.