Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэд сард дунджаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг“

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 58 секунд

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Түр хороо хуралдлаа.

Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ШӨХТГ, Татварын ерөнхий газар, ЭМДЕГ, Стандарт, хэмжил зүйн газар хамтарсан долоон Ажлын хэсэг 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, 5 бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг оролцуулан нийт 368 байгууллагад хяналт, шалгалт явуулжээ. Ингэхдээ,

2022 онд хамгийн ихээр импортолсон олон улсын 50 нэршилтэй, худалдааны 240 нэршил бүхий 414 нэр төрлийн эмэнд үнэ тогтоож буй байдал, үнийн өсөлтийг тодорхойлсон байна. Тэдгээрээс долоон нэрийн эмийг үнийн нэмэгдэлгүй борлуулж байсан бол нийт эмийн 78.7 хувийг 30 хүртэл хувиар, 3.2 хувийг 2-4 дахин нэмэгдсэн үнээр худалдаалж буй нь тогтоогджээ.

Харин үндэсний үйлдвэрийн эмийн 29 хувийг 40 хүртэлх хувиар, 25 хувийг 2-3 дахин нэмэгдсэн өртгөөр худалддаг нь тодорхой болжээ. Эмийн үнэ нийслэл, орон нутагт харилцан адилгүй байгаа бөгөөд эмийн үнэ хэлцлийн үнээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дунджаар 1.1 дахин нэмэгддэг гэсэн дүнг Ажлын хэсэг гаргажээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь зах зээл дэх эмийн үнэ өндөр байгааг, сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг гэсэн хариултыг өгчээ. Тэд даатгалаар олгож буй эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхэд, ахмад настанд олгох эмийн үнийг бууруулахыг хүссэн бол эм импортлогчдын зүгээс татвар бууруулах талаар хүсэлт гаргасан аж.

ЭМД-д хамруулсан эмийн үнийн лимитийг хэт доогуур үнэлснээс болж, зарим эмийн нийлүүлэлт буурах нөхцөл үүссэн байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд ЭМД-ын сангаас 2021 онд 69 тэрбум, 2022 онд 81 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос өнгөрсөн онд нийслэлийн 759 эмийн санд 47 тэрбум төгрөг олгожээ.

Хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг зүрх, судасны тогтолцоонд нөлөөлөх бэлдмэлд зарцуулсан байна. 30 хувийн хөнгөлөлттэй эмэнд олгосон санхүүжилтийн хэмжээ 2022 онд 41.5 хувь өсжээ. Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас нэхэмжилсэн эмийн үнийн 55.6-67 хувийг энтекавир, карбамазепин, урсодеоксихолийн хүчил, микофенолын хүчил гэсэн дөрвөн нэр төрлийн эм эзэлж буй аж.

“Засгийн газар хоорондын ураны хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод явуулна“
“Засгийн газар хоорондын ураны хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод явуулна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.