Өнгөрөгч 11 дүгээр сарын 15-ны өдөр ҮХЦ-д УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Өлзийсайхан болон Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайхан нарыг УИХ-аас томилсон билээ. Үүнтэй холбоотойгоор Л.Өлзийсайханы оронд хэнийг томилох вэ гэдэг асуулт урган гарсан. Тэгвэл эл асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Д.Энхбат гэх залууг дотроосоо томилох бололтой. Ингэхдээ эл томилгоог төрийн албаны мерит зарчмаар хийгдэж буй томилгоо хэмээн онцолж буй.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.