Зургийн эх сурвалж: Financial Times
Түлхүүр мэдээлэл:
-
Хун-Хом зах дээрх дөрвөн загасны дэлгүүрээс коронавирусний 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүнээс өмнө дэлгүүрийн ажилтан, цэвэрлэгч гэх мэт 10 хүн халдвар аваад байсан юм.
-
Энэ халдвар нь Ухань болон Бээжинд гарсан тархалттай ижил байх магадлалтай хэмээн Хонконгийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд санаа зовниж байгаа аж.
Ухань болон Бээжин хотод тохиолдсон далайн бүтээгдэхүүний захаас үүдэлтэй коронавирусний тархалттай адил хэлбэрийн халдвар Хонконгд газар авч 3,775 хүн халдвар авч 41 хүн нас бараад байгаа юм.
Ингэснээр Засгийн газраас хоёроос илүү хүн цуглахыг хориглож, хүн хоорондын зайг заавал мөрдөх, олон нийтийн газраар маск зүүхийг хатуу анхааруулж байгаа юм. 18 цагаас хоолны газруудаар орохгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд баар, фитнесс, спортын заал гэх зэрэг 14 байгууламжийг хаалттай хэвээр байлгаж байгаа ажээ.
Эх сурвалж: SCMP