Цахим орчинд тархсан "Согтуу залуус айлын гэр шатаагаад зугтсан" гэх мэдээлэлд Цагдаагийн байгууллагаас залруулга мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 06 минутад Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг гудамжны тоотод “Монгол гэр шатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна.
Улмаар “О” гэгч нь 11 сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба цахим орчинд нийтлэгдсэн согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтсан, гэрт нь хүн байсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл тул үүгээр залруулж байна" гэв.