Зургийн эх сурвалж: CNN
Цар тахлын үеэр амны хаалт нь бидний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа билээ. Үүнээс Японы Донат Роботикс компани нэгэн шийдлийг олж технологийг ердийн амны хаалттай хослуулан найман хэлээр ярих боломжтой ухаалаг амны хаалтыг зохион бүтээсэн байна.
Утсан дээрх аппликейшнтэй холбогдсноор C-Face ухаалаг амны хаалт нь таны дуу хоолойг бичин илүү тодоор ярих ба мөн таны яриаг 8 өөр хэл рүү орчуулах боломжтой юм.
Донат Роботиксийн ТУЗ-ийн гишүүн Тайсүкэ Оно-гийн хэлж буйгаар тус маск нь урд талдаа амьсгалахад зориулагдсан тайралттай тул коронавирусээс хамгаалах баталгаа байхгүй. Тиймээс л ердийн амны хаалтын оронд зүүхэд тохиромжтой гэжээ. Цагаан хуванцар болон силиконоор хийгдсэн тус амны хаалтанд микрофон суурилуулсан ба үүнийг bluetooth-ээр утастайгаа холбож Япон, Хятад, Солонгос, Вьетнам, Индонез, Англи, Испани, Франц хэлнүүдээс сонгон орчуулах боломжтой.
Зургийн эх сурвалж: Forbes
Мөн тус компани 2017 онд нисэх буудлууд дээр зүг чиг, аяллын талаар мэдээлэл өгөх орчуулагч роботыг туршиг байжээ. Гэвч тус роботыг сайжруулах үйл ажиллагаа коронавирусний халдварын улмаас тур зогсоод байгаа аж. Ингэснээр роботын төслийн багийн нэгэн инженер үүнээс санаа авч ухаалаг амны хаалт хийхээр болсон ажээ.
Энэ оны арван хоёрдугаар сар гэхэд 5000-аас 10000 гаруй амны хаалт бэлэн болох ба үнийн хувьд 40-50 ам.доллар мөн утсан дээрх аппликейшнд нэмэлт төлбөр төлөх юм.
Эх сурвалж: CNN