Зургийн эх сурвалж: Bloomberg
Өнгөрөгч гуравдугаар сард нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах яаралтай арга хэмжээ авах үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден гарч ирснээс хойш АНУ-ын үндэсний улс төрийн дүр зурагт мэдэгдэхүйц өөрчлөлтөд орсон байна.
Коронавирус АНУ даяар тасралтгүй тархаж, эдийн засаг хүчтэй уналтад орж буйг өөрсдийн биеэр мэдэрсэн америкчууд Ерөнхийлөгч Доналд Трампыг энэхүү хямралаа хяналтандаа байлгаж чадахгүй байгаа хэмээн үзэж байгаа аж.
Арьс өнгөний үзлийн шударга ёсны төлөөх тайван жагсаалуудын эсрэг хууль-дэг журам тогтоож, кампанит ажлаа бүрэн шинэчлэх гэж менежерээ хүртэл сольж, Ковид-19-тэй тэмцэх ажиллагаанд өөрийгөө удирдагчаар харуулах гэж хичээсэн гэх зэрэг зүйлсээс хамааран түүний Цагаан Ордноос хөндийрөх магадлалууд улам ихэссээр байгаа юм.
Мөн CNN-ээс гаргаад буй сонгуулийн урьдчилсан санал асуулга дээр Жо Байден тэргүүлээд байгаа юм. Тэр тусмаа өнгөрөгч сонгуулиар Трампыг бүрэн дэмжсэн мужууд энэ удаад Жо Байденд саналаа өгөөд байна.
Зургийн эх сурвалж: CNN
Эх сурвалж: CNN