Энэ сарын 8-ны өдөр нийслэл хотод авто замын түгжрэл ихсэж, тэг зогсолт хийсэн. Тэгвэл албаны хүмүүс тэг зогсолт хийсэн шалтгаан нөхцлийг тогтооход,
- СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
- БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
- Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
- ХУД-ийн ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон гэж тайлбарласан.
Мөн өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар "Сүүлд болсон "ТЭГ ЗОГСОЛТ" ТЭЦ-3, 4 рүү 28 удаа нүүрс зөөсөнтэй холбоотой нь тогтоогдсон" гэх тайлбарыг өглөө.