Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгосноор нэг иргэний улиралд авах буцаан олголтын дүн 97.4 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 30 секунд

Төсвийн орлогын бүрдүүлдэг, хамгийн тогтвортой татвар нь НӨАТ. Манай улсад 1998 оноос 13%-аар энэ татварыг хурааж эхэлсэн бөгөөд 2007 онд 10 хувь болгон бууруулж, урамшууллын тогтолцоог 2016 оноос нэвтрүүлсэн. Харин НӨАТ-ын урамшууллын 2 хувийг 5 хувь болгохоор судалж эхлээд буй. Ийнхүү урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх талаар мэдээлэл болон судлаачдын зарим тооцооллоос та бүхэнд хүргэж байна.

-НӨАТ-ын урамшууллын буцаан олголт авдаг иргэдийн 0.2 хувь нь 2 саяас дээш төгрөгийн буцаан олголтыг авдаг-

НӨАТ-ын урамшууллын буцаан олголт авдаг иргэдийн 69 хувь нь улиралд дундажаар 50,000 төгрөгийн буцаан олголт авдаг бол 21 хувь нь 50-100 мянган төгрөг, 11 хувь нь 100 -500 мянган төгрөг, 0.6 хувь нь 500 мянгаас 2 сая төгрөг, 0.2 хувь нь 2 саяас дээш төгрөгийн буцаан олголтыг авдаг. Харин буцаан олголтод зарцуулж байгаа нийт мөнгөний 52 хувь нь 100 мянган төгрөөс дээш урамшуулал авдаг нийт иргэн буюу 12 хувьд очдог байна.

-36 мянган ААН нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй-

Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 79 мянган ААН байгууллага байгаа бөгөөд хуулиараа эдгээр байгууллагууд бүгд НӨАТ-ыг төлөх ёстой. Гэвч тэдний талаас бага хувь нь цахим төлбөрийн системд бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны байдлаар 36 мянган ААН нь НӨАТ төлөгчөөр Татварын байгууллагад бүртгэлгүй байна.

-ДНБ-ий 5.2 орчим хувьтай тэнцэх ТАТВАРЫН ОРЛОГОО алдаж байна-

НӨАТ-ын гол зорилгын нэг нь далд эдийн засгийг бий болгох. Гэвч манай улсад өнөөдрийн байдлаар 10.15 их наядын далд эдийн засаг байсаар байгаа юм. НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг ил болгоход чухал нөлөөтэй хэмээн үзэх хүмүүс байна.

-5 хувийн өөрчлөлт иргэдийн гар дээр ирэх буцаан олголтын дүнд хэр нэмэгдүүлэх вэ-

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн гар дээр урамшуулал хэлбэрээр очих мөнгөн дүнгийн хэмжээнд ямар өөрчлөлт гарах талаар МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд нэг иргэний улиралд авах НӨАТ-ын буцаан олголтын дүн 97.4 мянган төгрөгөөр нэмэгдэх тооцоолол байгаа талаар дурджээ. Энэ нэг иргэний сарын дундаж цалингийн 2 хувьтай тэнцэнэ гэдгийг онцолжээ.

-НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 5 ХУВЬ: ЯМАР ӨӨРЧЛӨЛТ АВЧ ИРЭХ ВЭ-

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд ямар үр дүнг дагуулах талаар УИХ-ын гишүүд болон зарим эдийн засагчдын байр суурийг эргэн сануулья.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барих гэж буй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ
Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барих гэж буй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ
 
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Хорих ангиас оргосон хоригдол БАРИГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.