УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, "11 жилийн өмнө хагас коксон түлшний үйлдвэр ашиглалтад ороод Улаанбаатарчууд утаанаас салах боломж байсан. Гэвч шалгарсан компани нь 17 тэрбум төгрөгөө авсан ч өнөөдөр хагас кокс ч байхгүй. Утаан дунд нь 11 жил болгосны хариуцлагыг хүлээлгэх хүн байхгүй юу" хэмээн байр сууриа илэрхийлэв.