ЧУУЛГАН: Манай улс 2023 оны байдлаар 331 иргэнд бөөр, 362 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улс 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийн, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж 2023 оны жилийн эцсийн байдлаар 331 иргэнд бөөр, 362 иргэнд элэг шилжүүлэн суулгажээ. Мөн 29 иргэнд ясны чөмгийн үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг тус тус амжилттай хийснээр иргэдийн амьдралын чанар сайжирч, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөл нь бодит биелэл болсоор байна.

Нэг амьгүй донор найман хүнд амьдрал бэлэглэдэг гэдгийг ажлын хэсгийнхэн онцлоод өнөөдрийн байдлаар 1044 иргэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хүлээлтэд байгаа гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадагшаа урсах мөнгөний урсгал буурах, амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт сайжрах, нэгдсэн тогтолцоо бий болох зэрэг ач холбогдолтой юм.

Аймаг, нийслэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
Аймаг, нийслэлд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
 
“Эдийн засгийн шинжлэх ухаан сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
“Эдийн засгийн шинжлэх ухаан сонгодог 50 бүтээл“ ном уншигчдын гарт хүрч эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!