Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймаг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд 53 туслах сувилагчийг бэлтгэсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Зургийн эх сурвалж: ЭМЯ

Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэнийг бэлтгэх зорилтын хүрээнд АШУҮИС-ийн Дархан Уул  аймаг  дахь  салбар  Анагаах  ухааны  сургуультай  хамтран  2018  оноос  эхлэн  туслах  сувилагчийн  сургалтыг орон  нутагтаа зохион  байгуулснаар  туслах  сувилагчийн  тоог  2019 онд  11, 2020 онд есөөр нэмэгдүүлэн,  одоогийн  байдлаар  53 сувилагч бэлтгэсэн.  

Аймгийн Нэгдсэн эмнэлэг,  Баян-Агт,  Сэлэнгэ,  Хутаг-Өндөр , Бугат сум,  Хялганат тосгоны  Эрүүл мэндийн төвүүд  туслах сувилагчийг  орон тоогоор нь ажиллуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Тус аймагт сүүлийн гурван жилд эрүүл мэндийн салбарын 55 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг 13 мэргэжлийн чиглэлээр үндсэн, төрөлжсөн, мэргэжил дээшлүүлэх сургалтад төрийн сангийн санхүүжилтээр сургасан байна. Мөн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад харьяа байгууллагаас зохион байгуулж буй богино хугацааны 380 сургалтад давхардсан тоогоор 2542 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлжээ. 

Өргөө-1 кино театрт ковид-19 халдвараас урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
Өргөө-1 кино театрт ковид-19 халдвараас урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -18 хэм хүйтэн. Шөнөдөө цас орно
МАРГААШ: Улаанбаатарт -18 хэм хүйтэн. Шөнөдөө цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.