Зургийн эх сурвалж: НМХГ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Өргөө 1” кино театрт НМХГ-ын Даргын 2020.07.03-ний өдрийн 02-01/2783 дугаартай “КОВИД-19" халдвараас урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдлийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.
Хяналт шалгалтаар тус байгууллага нь ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хаалганы орох, гарах хэсэгт гар халдваргүйжүүлэгч байрлуулсан, өглөө бүр ажилчдыг ажлын байранд нэвтрэхээс өмнө биеийн халууныг хэмжиж тэмдэглэж хэвшсэн бөгөөд үйл ажиллагааны онцлогт тохируулан үйлчлэх хүний тоог хязгаарлан, зөвлөмжийн дагуу үзвэрийн танхимын сандлыг 1,5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлэн, үйлчлүүлэгчдийн биеийн дулааныг тогтмол үзэж, амны хаалттай иргэдэд үйлчилж байна.
Чанарын шаардлага хангасан амны хаалт, ажлын хувцас, нэг удаагийн бээлий, спиртэн суурьтай гар ариутгагч, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материал, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бүрдүүлж, эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар арчин халдваргүйжүүлж байх тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Зургийн эх сурвалж: НМХГ