Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул төрөлжсөн эмнэлгүүдэд 575 ор, дүүргүүдэд 297 орыг дэлгэсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжилийн түвшинд буюу 2 дахь шатны ангилалд байна гэж үзэж байна. Амбулаторийн үзлэгийн 5,5 хувь нь томуу, томуу төст өвчний тохиолдлоор үзүүлсэн байна.

Тиймээс томуугийн өвчлөл идэвхжилийн түвшинд байгаа тул хичээл сургууль завсарлуулах, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлах нөхцөл үүсээгүй. Мөн өнөөдрийн байдлаар эрсдэлт бүлгийн хүн амын 89,8 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Томуугийн дэгдэлт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа учраас ЭМ-ийн сайдын тушаал гаргаж, төрөлжсөн томоохон эмнэлгүүд, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд ор дэлгэх арга хэмжээг авсан. Нийт 575 ор шинээр дэлгэсэн бол 9 дүүрэгт 297 орыг дэлгэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудаар тасалдсан эм тариа байхгүй, эмнэлгүүд 30 хоногийн эмийн нөөцтэй байна" хэмээлээ.

Б.Энхбаяр: 49 хувийн хувьцаа эзэмшиж буй хүнийг төрийн мэдлийн хувьцааныхаа төлөөлөгчөөр томилчихсон
Б.Энхбаяр: 49 хувийн хувьцаа эзэмшиж буй хүнийг төрийн мэдлийн хувьцааныхаа төлөөлөгчөөр томилчихсон
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.