Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС-ийн сувилахуйн 90 оюутныг сувилагчийн туслахаар ажиллуулж, өдрийн урамшуулал олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Бид томуугийн дэгдэлттэй холбоотойгоор, амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлэх шийдвэрийг гаргаж, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлж байна. Мөн ӨЭМТ-үүдийг амралтын өдрүүдээр уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг авахаар болсон.

Ялангуяа хүүхдийн томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул ЭХЭМҮТ болон Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв дээр резидент эмч нарыг ажиллуулна. Мөн АШУҮИС-ийн сувилахуйн мэргэжлийн төгсөх дамжааны 90 оюутныг сувилагчийн туслахаар ажиллуулж, өдрийн урамшуулал болон хоол унааны зардлыг олгож, сувилагчийн ажлын ачааллыг хөнгөвчлөх арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.

АН-ын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Э.Галбадралыг томиллоо
АН-ын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Э.Галбадралыг томиллоо
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.