Иргэн Мөнхөө өөрийнхөө цахим хуудаст "Машин явах боломжгүй газар нь мотоциклоор, дроноор, шөнө дулаан мэдрэгчээр хайгаад өгье гээд очлоо буц гэнэ. Манай залуус өмнө ч эрэн хайх, байгалийн гамшиг, түймэр, хулгай дээрэм гээд олон зүйл дээр явж байсан.
Энэ хэрэг дээр оролцож огтоосоо болохгүй юм байхаа. Цагдаагийн алба хаагч нартаа амжилт хүсье. Охиныг эсэн мэнд олоорой" хэмээсэн байдаг.
Тэгвэл энгийн иргэд цагдаагийн эрэн хайх ажиллагаанд оролцох боломжтой эсэх талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "АОК-той яриад тохиролцчихсон. Тус иргэдийн дэмжлэгийг авч байгаа юм байна. Тодорхой шаардлагатай газар, орон зай зааж өгсөн байна. Тэгэхээр оролцох боломжгүй боллоо. Буцсан гэдэг мэдээлэл ташаа" гэлээ.