Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 7 дугаар сарын 24-нд “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж, сүүлийн үед ГХЯ-ны зүгээс хийж буй ажлаа хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх, гадаад бодлого, яамны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. Уг арга хэмжээнд БТГ-ын захирал Ш.Одонбаатар, АНДОГ-ын захирал Э.Сарантогос, ЕГ-ын захирал М.Цэнгэг нар оролцов.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа орсны дараа БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэх, цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн байдал амаргүй байгааг тэмдэглэж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх талаар үргэлжлүүлэн идэвхтэй ажиллах талаар ярилцав. Мөн хамтын ажиллагааны томоохон төслүүдийг урагшлуулах, тухайлбал “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллахаа нотоллоо. Гадаад харилцааны сайд нар цар тахлын нөхцөлд хоёр улсын хооронд хэрэгжүүлэхээр тохиролцсон “Ногоон гарц” нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт санал нэгдэв.
Элчин сайд нар “COVID-19”-ын нөхцөл байдлаас хамааран иргэдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байгаад санаа зовниж, боломжийн хэрээр хамтын ажиллагаа, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байв. Монголын тал ч адил хүсэл, сонирхолтой байгаа, гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд юуны өмнө анхаарах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгааг сайд тэмдэглэсэн болно.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа манай тал илэрхийлэв.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзах үеэр Ковид 19 цар тахалтай тэмцэхэд ХБНГУ-аас Монгол Улсад 1 сая еврогийн тусламж олгож байгааг, ЕХ-ны Элчин сайд Траян Христеа Европын Холбооноос дээрх зориулалтаар 37,5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгох болсныг мөн мэдэгдлээ.
Элчин сайд нар “COVID-19”-ын нөхцөл байдлаас хамааран иргэдийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, эдийн засгийн харилцаа зогсонги байдалд ороод байгаад санаа зовниж, боломжийн хэрээр хамтын ажиллагаа, солилцоог сэргээх хүсэлтэй байгаагаа уулзалтуудын үеэр илэрхийлж байв. Монголын тал ч адил хүсэл, сонирхолтой байгаа, гэхдээ ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд юуны өмнө анхаарах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт болж байгааг сайд тэмдэглэсэн болно.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг өсгөх, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа тул Элчин сайд нарыг энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүслээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортод гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх шинэ техник, технологийг Монголд нутагшуулах, ажлын байр бий болгоход чиглэсэн жишиг төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Энэ онд Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтоосны 65, БНСУ-тай 30, Францтай 55 жилийн ой тус тус тохиож байгааг утга агуулгатай тэмдэглэхээр ярилцаад байна.