Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон Улсад зуны ид халуун эхэлсэнтэй холбоотойгоор амны хаалтаа авахыг уриалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн ихэнх улс орнууд ард иргэддээ амны хаалт заавал зүүхийг зөвлөөд буй. 

Тэгвэл Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын яамнаас зуны ид халуун эхэлсэнтэй холбоотойгоор амны хаалт зүүвэл харвалт өгөх, нарших аюултай байгааг анхааруулжээ. 

Хэрэв та амны хаалт зүүж байвал хүнд ажил, дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх, цангахгүй байсан ч шингэн зүйл ойр ойрхон уух хэрэгтэй. Мөн хүмүүсээс дор хаяж 2 метрийн зайтай амны хаалтаа түр  тайлж амрах хэрэгтэй гэжээ. 

2 метрийн зайгаа барьж чадвал ковид-19 халдвар болон нарших аюулаас сэргийлэх боломжтой гэж үзсэн учир амны хаалтаа авахыг уриалсан байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орно
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар усархаг бороо орно
 
Ерөнхий сайд 180 хоногийн дотор 1000 журмыг хүчингүй болгох үүргийг сайд нарт өглөө
Ерөнхий сайд 180 хоногийн дотор 1000 журмыг хүчингүй болгох үүргийг сайд нарт өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.