Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохойд хазуулж буй эмэгтэйг орхин явсан жолоочийг олж тогтоон шалгаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 45 секунд

Өчигдөр нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Гэвч тухайн эмэгтэйг нохойд хазуулж байхад Ланд маркийн автомашинтай иргэн цонхоороо харчихаад орхин явсан байдаг. Тэгвэл аюултай нөхцөлд иргэнд тусламж үзүүлээгүй явсан иргэнийг олж тогтоосон эсэх, мөн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг эсэхийг ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" хэмээлээ.

Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд "Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх "Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заажээ.

Эмэгтэйг хазсан нохойны эздийг олж тогтоон, Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ
Эмэгтэйг хазсан нохойны эздийг олж тогтоон, Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.