Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйг хазсан нохойны эздийг олж тогтоон, Эрүүгийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Өчигдөр нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Гэвч тухайн эмэгтэйг нохойд хазуулж байхад Ланд маркийн автомашинтай иргэн цонхоороо харчихаад орхин явсан байдаг. Тэгвэл тухайн ноход золбин, эзэнтэй байсан эсэх талаар "Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" хэмээлээ.

С.Эрдэнэ: МАН 92 жил дангаараа, АН түүхэндээ 2 удаа олуулаа болсон ч дангаараа засаглаж үзээгүй. Хэн нь түүхийн өмнө илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ
С.Эрдэнэ: МАН 92 жил дангаараа, АН түүхэндээ 2 удаа олуулаа болсон ч дангаараа засаглаж үзээгүй. Хэн нь түүхийн өмнө илүү үүрэг хариуцлага хүлээх ёстой вэ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.