Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баярцогт: Нэг нам үнэмлэхүйгээр хоёр дараалж ялсан. Энэ нь үргэлжилвэл авторитар тогтолцоо руу шилжих эрсдэлтэй тул АН-ын удирдлагуудад хариуцлагатай үе ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

АН-ын дарга Л.Гантөмөр, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, мөн бусад дэд дарга нарын хамт мэдээлэл хийлээ. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Нэг нам хэт үнэлэхүй олноор хоёр дараалж сонгуульд ялсан тохиолдол Монголын өнгөрсөн 33 жилийн түүхэнд зөвхөн өнгөрсөн хоёр сонгуулиар гарсан. Энэ байдал удаан үргэлжлээд бодитой сөрөг хүчингүй болвол манайх аажимдаа авторитар тогтолцоо руу шилжинэ. Тиймээс одоогийн АН-ын гишүүд, удирдлагуудад маш хариуцлагатай үе ирсэн.

Ардчиллын БАЯНБҮРД гэгддэг Монголыг энэ хэвээр нь авч үлдэж чадах уу, хүний эрх, хувийн өмч, жижиг зах зээл, авлига хээл хахуульгүй төр, тогтолцоог хамгаалах нь АН-ын үүрэг юм. Энэ бодлогын өөрчлөлтийг бид энэ оноос эхэлж үзүүлнэ" гэлээ.

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.