Өнгөрөгч долоодугаар сард “Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” өргөдлийг УДШ хэлэлцээд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл тус намаас намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг тус тус бүртгүүлэх агуулгатай өргөдлийг УДШ-д дахин ирүүлжээ.
Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас “Т.Төрмөнхийг Монголын Либерал Ардчилсан намын даргын үүрэгт ажлаас нь огцруулж, намын даргаар Б.Өлзийдүүрэнг бүртгүүлэх” өргөдөл ирүүлжээ.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн өргөдөл “...намын цахим болон хуулийн этгээдийн албан ёсны хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай байна.