Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо“-ны гишүүдээс уучлал хүсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хотын даргын орлогч З.Төмөртөмөө хараагүй иргэдтэй зүй бус харилцсан гэж "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос мэдээлэл хийсэн байдаг. Тодруулбал, тус холбооны УЗ-ийн гишүүн Б.Ганзориг "З.Төмөртөөмөө дарга хараагүй иргэдийг хуурлаа" гэж бичсэн чинь надруу залгаад "Чи аятайхан байгаарай. Чи хүний нүүр харах уу" гэж доромжилсон. Тиймээс эл үйлдэлдээ уучлал гуйх ёстой" гэсэн юм.

Тэгвэл Хотын даргын орлогч Ч.Төмөртөмөө уучлал гуйж, цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос 4 сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон билээ. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн. Бид утсаар ярихад нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ цаг хугацаанаасаа хоцорсон та нараас боллоо гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсч байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна" гэжээ.

СХД-т Монгол-Оросын хамтарсан ЕБС нээлтээ хийлээ
СХД-т Монгол-Оросын хамтарсан ЕБС нээлтээ хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.