Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Ардчилсан нам одоо сонгуулийн ажилдаа орох зохион байгуулалтыг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 3 секунд

No description available.Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр болж, тэргүүн дэд болон дэд дарга нараа томилсноор намын удирдлагын бүтэц албан ёсоор бүрдсэн. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөр Тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг, дэд даргад 15 хүнийг нэрийг оруулж ирснийг ҮБХ-ны гишүүд дэмжиж баталгаажуулсан. Тэгвэл намын Тэргүүн дэд даргаар томилогдсон С.Баярцогттой ярилцлаа.

-Ирэх оны сонгуульд намаа авч орох удирдлагын баг бүрдлээ. Тэргүүн дэд даргаар томилогдсоны хувьд намын өөрчлөлт шинэчлэлт чиглэлд ажлаа юунаас эхлүүлэх ёстой гэж харж байна вэ?

-Манай нам хуваагдалтай байж байгаад учраа ололцохгүй нэлээн удсан. Энэ хугацаанд албан ёсоор нэгдсэн нэг нам болж төлөвшиж, даргатай, тамгатай, гэрчилгээтэй болсон байсан. Өнөөдөр бүтцийн байгууллагаа бүхэлд нь байгууллаа. Мөн дунд шатны байгууллагуудыг шинээр байгуулах журмаа баталсан. Тиймээс одоо маш хурдан хугацаанд зохион байгуулалтаа хийнэ. Наадмын маргааш намар гэдэг шиг Ардчилсан нам одоо шууд сонгуулийн ажилдаа орох зохион байгуулалтад орно.

-15 дэд даргын 9 нь 80-аад оны залуус гэдгийг намын дарга онцолсон. Таны хувьд дэд дарга нарын томилгоодод ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын хоёр дах үе эхэлж байна. Дахин сэргэн мандах үе ч гэж бид ярьдаг. 1990 оноос хойш манай намын ардчилсан хувьсгал эхлүүлсэн хүмүүс маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад дараагийн үедээ шилжүүлж өгч байгаа торгон агшин. Тиймээс манай намын хувьд ардчиллын шинэ давлагаа, Ардчилсан нам шинээр төрж байна гэж ойлгож болно.

-Хурлын үеэр таны зүгээс болон дэд дарга нар ҮБХ-ны гишүүддээ хандан үг хэлсэн. Таны хувьд гишүүддээ ямар амлалт өгөв?

-Манай нам маш хатуу шүүлтүүрээр удирдлагын багаа оруулдаг. Нэр дэвшиж буй хүмүүст заалнаас маш их асуултыг тавьсан. Нэр дэвшиж буй хүн бүрээс баруун төвийн намын үзэл баримтлал, монголын хөгжил, хүний эрх, хувийн өмчийг хамгаалсан үзэл баримтлалд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг асуусан. Нэр дэвшигчдийн зүгээс өөрийн үзэл баримтлал, ажиллаж хөдөлмөрлөж байсан туршлагаасаа энэ бүхнээ ярьж тайлбарлаад ҮБХ-ны дийлэнхи олонхын саналыг авч сонгогдсон. Манай намын нэр дэвшигчид бүгдээрээ баруун төвийн үзэл баримтлалтай, хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, жижигхэн засагтай их хэмжээний хувийн хэвшилтэй засагтай хөгжсөн монголын төлөө ажиллана гэдэг байр суурин дээр нэгдсэн.

-Өнгөрсөн хугацаанд өөр рүү тань маш их дайралт ирсэн. Тэр утгаараа шүүмжилсэн хүмүүст баярлалаа гэж хэлсэн. Яагаад "баярлах" болов?

-Би ямар ч шүүмжлэлийг бүтээлчээр хүлээж авдаг. Зарчмын хувьд хүчтэй өрсөлдөгч хүчтэй шүүмжлэгч байж хүчтэй улс төрч төрж гардаг гэдэг шүү дээ. Энэ концепцоор үзвэл бид нарын байр суурь, үйл ажиллагааг шүүмжилж буй хүн бүр илүү сайн, эрч хүчтэй ажиллаж, их зүйл хийж бүтээгээсэй гэсэндээ хэлж байгаа болов уу гэж би хардаг учраас шүүмжлэлийг бүтээлчээр хүлээж авдаг.

ХУД-ийн дөрөвдүгээр хорооны 200 хүүхэд энэ жилээс шинэ цэцэрлэгт суралцана
ХУД-ийн дөрөвдүгээр хорооны 200 хүүхэд энэ жилээс шинэ цэцэрлэгт суралцана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.