Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 29 сургууль, цэцэрлэгийн барилгыг оруулахаар ажиллаж буй.
Тэгвэл Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн дөрөвдүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өгчээ.