Цахим орчин бол бага насны хүүхдээ гайхуулах бас хүүхдээрээ туршилт хийж түүнийгээ нийтэд түгээх зорилготой хэрэгсэл биш. Амьнаасаа илүү хайрладаг үрсээрээ тоглож, туршилт хийж, амьдралд нь хар толбо үлдээх вий.
Магадгүй та цахим орчноор эцэг, эхчүүд хүүхдээрээ тоглож, инээж, хөөрөлдөж байгаа видео бичлэгийг нэг биш удаа үзсэн байх. Хамгийн сүүлд л гэхэд бага насны хүүхдийнхээ толгой дээр өндөг хагалж, түүнийгээ инээд наргиан гэж хүлээж авч буй нэгэн ээжийн бичлэгийг энд сануулах гэсэн юм. Учир нь,
Тэрхүү үйлдэл хэдий инээдтэй, хөгжилтэй боловч бага насны хүүхдэд “айдсаас үүдэлтэй ТРАУМА”-г бий болгох эрсдэлтэй байдаг аж. Учир нь хүүхэд хэдий чинээ бага балчир байна төдий чинээ сэтгэлийн шарх, сэтгэлзүйн эмгэгтэй болох эрсдэлтэй байдаг талаар мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө бүрэн ухамсарлаж ойлгож, илэрхийлэх чадвар нь сайн хөгжөөгүй байдагтай холбоотой байдаг байна.
Магадгүй танд ч бас бага насандаа авсан сэтгэлийн шарх, сэтгэцийн эмгэг бас аливаа зүйлээс айх айдас одоо ч бий байж болох юм. Яг түүнтэй адил хүүхдийн тань ихээр түгшсэн мэдрэмж нь айдсаас үүдэлтэй Траума болж, насан туршдаа өндөгнөөс айх айдастай болохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ энэ нь зүгээр л байдаг энгийн нэг үзэгдэл байж болох ч хүүхдийн сэтгэлзүй маш эмзэг, мэтрэмтгий тул эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ эрүүл мэндэд бас айх айдасгүй, аюулгүй өсөж торниход нь туслах хэрэгтэй. Магадгүй дээрх бичлэгийг хүүхэд дээрээ туршиж үзэх гэж байгаа бол нэг удаа бодоод үзээрэй.
Мөн мэргэжлийн эмч Dr.Unuruu өөрийн фэйсбүүк хуудсандаа,
“Хүүхдийн толгой руу цохиж өндөг хагалсан бичлэг их л хөгжилтэй маягаар сошиалаар яваад байна
- Хүүхийн тархи хөдлөх эрсдэл бий
- Ихээр түгшсэн мэдрэмж нь айдсаас үүдэлтэй Траума (сэтгэцийн эмгэг) үүсгэх эрсдэлтэй
Дуурайж битгий бичлэг хийгээрэй гэж хүсэж байна” хэмээн анхааруулсан байна.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн минь цахим орчинг зөв зохистой ашиглаж, өөрсдийнхөө энхрий бяцхан үрсээ цахим туршилт болгохгүй байхыг Метро хот булангаараа дамжуулан уриалж байна. Мөн энэ бол ердөө ганц жишээ. Цаана нь маш олон