Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эмээгийндээ амарч байсан есөн настай хүүхэд тогтоол усанд живж амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ тогтоол усанд тоглож байсан гурван хүүхдээс нэг хүүхэд живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 13-ны өдрийн 18:16 цагт ирсэн байна.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход эмээгийндээ амарч байсан нийслэлийн М /9 настай, эрэгтэй/-ыг тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг 19:45 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх мөн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Галт тэрэгний зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Галт тэрэгний зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.