Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн иргэн шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн зарын дагуу линкээр нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болох банкны нэвтрэх нэр, нууц үг, утсанд ирсэн 6 оронтой код болох OTP кодоо өгч, данснаас нь 4.820.000 төгрөг алдагдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Иймд иргэд та бүхэн:

  • Шатахууны асуултад хамрагдаад шатахууны мөнгө хожоорой гэсэн зар холбоос дээр бүү дар;
  • Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг;
  • Шатахуунтай холбоотой байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал;
  • Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй цагдаагийн байгууллага, болон банкны байгууллагад мэдэгдэхийг сэрэмжлүүлж байна.
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг иргэн Н.Шинэцэцэг санаачилжээ
Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай өргөдлийг иргэн Н.Шинэцэцэг санаачилжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!