Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэгний зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 20 секунд

Аршаант-Давааны хоорондын замын 365-р км-ийн 3-р зуутад А типийн 12 м урттай төмөр бетон хоолойг шинээр угсрах, хоппероос балласт буулгах, думпкар вагоноос өрлөгийн чулуу буулгах засварын ажил хийх тул 2023 оны 08-р сарын 23, 24-ний өдрийн 264-р болон 274-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орох болсныг мэдэгдье.

Тодруулбал:

-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 2023 оны 08-р сарын 23-ны өдрийн 22:40 цагт явж, Дархан 00:35-01:05 цагт өнгөрч, Зүүнхараа 03:33-04:24 цагт өнгөрч, Улаанбаатар-1 өртөөнд 09:02 цагт ирнэ. Улаанбаатар-1 өртөөний 2-р замаас 271-р галт тэрэг болон буцаж явна.

- Эрдэнэт-Дархан – Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг

Эрдэнэт өртөөнөөс 2023 оны 08-р сарын 23 –ны өдөр цагийн хуваарийн дагуу явж дархан-1 өртөөнд ирнэ. Дархан-1 өртөөнөөс 2023 оны 08-р сарын 24-ний өдрийн 04.15 цагт явж, Зүүнхараа 06:00-06:25 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:30 цагт ирнэ гэж "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад RFID цахим гэрчилгээ олгож эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад RFID цахим гэрчилгээ олгож эхэллээ
 
Өнөөдөр сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.