Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймагт түүхий загас боловсруулах төсөл хэрэгжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Хяргас нуурын загасыг боловсруулж хоол үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингээх төсөл Увс аймагт ажилттай хэрэгжиж байна.

Хяргас нуурын загасыг боловсруулж, эрүүл, амт чанартай хоол үйлдвэрлэж дотоод гадаадын аялагчдад санал болгож байна. Төслийн үр дүн явцын талаар иргэд олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөг арга хэмжээг Увс аймгийн Улаангом хотод болон Хяргас нуурын эрэгт байрлах Өгөөмөр жуулчны базад 2023 оны долдугаар сард зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Загасан бүтээгдэхүүнээр хуушуур, катлет, зууш зэрэг олон нэр төрлийн амтат хоол хийн, тус аймгийн иргэд болон аялагч, амрагчдыг дайлж Увс аймагт хэрэгжиж буй Загас боловсруулах төслийн үр дүн, явцыг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд дотоод гадаадын аялагчдад хяргас нуурын загасан бүтээгдэхүүн санал болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Түүхий загас боловсруулах төсөл Увс аймагт хэрэгжиж байгаа юм.

Мөн Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд "Түүхий загас боловсруулах төслийг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага Увс аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Сансар өгөөж компани хамтран хэрэгжүүлж байна" гэлээ.

ХААХҮ яам НҮБ-тай хамтран Дундговь аймагт  “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
ХААХҮ яам НҮБ-тай хамтран Дундговь аймагт “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
 
Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
Кувейтийн байгаль хамгаалах төвийг байгаль орчны уур амьсгалын сантай нэгтгэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.