Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААХҮ яам НҮБ-тай хамтран Дундговь аймагт “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад гишүүн орноор элссэн 50 жилийн ойн баяр тохиож байна. Дэлхийн 194 орон НҮБ-ын ХХААБ-ын гишүүн бөгөөд тэд өлсгөлөнг устгах, амьдарлын суурь болсон эрүүл хүнсийг хүн бүрд хангах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилго дор нэгддэг билээ.

Өнгөрсөн хагас зуун жилд НҮБ-ын ХХААБ Монгол улсын засгийн газартай хамтран монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Төслийн үйл ажиллагааны чиглэлүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежмент, мал аж ахуй газар тариалан түүний бүтээмж чанарыг дээшлүүлэх, онцгой байдлын менежмент , даван туулах, шинжилгээ судалгаа, статистик, шинэ технологи инновац дамжуулалт бодлого, эрх зүйн орчин, хүнсний чанар , аюулгүй байдал, шим тэжээл юм.

50 жилийн ойг тохиолдуулан "Уур амьсгалынг өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар үзүүлэх хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам , Гадаад харилцааны яамтай хамтран наймдугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт зохион байгуулах аж.

“Энэ өвөл БНХАУ-аас хагас коксжих нүүрс асаагууртай нь худалдан авч 177,5 тэрбум төгрөгийг “шатаах“ гэж байна“
“Энэ өвөл БНХАУ-аас хагас коксжих нүүрс асаагууртай нь худалдан авч 177,5 тэрбум төгрөгийг “шатаах“ гэж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд