Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Дашням: Үерийн 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 19 секунд

НОК-ын Шуурхай штаб үерийн гамшиг болсноос хойш гурав дахь хоногтоо хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас энэ талаар тодруулсан юм.

Тэрбээр:Өнөөдрийн байдлаар 1056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Өнөөдөр үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3942 тонн лаг шаврыг 153 рейсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рейсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа. Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рейсээр 6191 шоо метр дайргыг ачиж зөөлөө гэв.

Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.