Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурч килограмм дунджаар 23364 төгрөг болжээ. Мөн ястай махны үнэ 0.2 хувиар буурч килограмм нь 20195 төгрөгийн үнэтэй байгаа бол хонины ястай мах килограмм нь дунджаар 17188 төгрөгөөр зах худалдааны төвүүдэд борлуулж байгааг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тус газраас долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг бөгөөд энэ сарын 19-ны өдрийн байдлаарх үнийн мэдээлэл нь энэ байлаа.
Махны үнэ өсөхөд намрын сүүл, өвлийн эхэн сард дулааралт ажиглагдсанаас мах нядалгааны хугацаа сунжирч, хөлдүү махны нөөц багассан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна мах хадгалдаг зоориудын түрээсийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн тооцсоноор махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!